Малчид бүлгийн зохион байгуулалтад орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-15 14:32:39
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын малчид бүлгийн зохион байгуулалтад орж, хурлаа зохион байгуулж байна.  

Энэхүү үйл ажиллагаа нь НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр тус суманд 2018 оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн “Зах зээл, бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд хийх ажлуудын нэг юм.  

Энэхүү төсөл нь хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг тогтвортой дээшлүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар болон Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (IFAD)-гаас тавьсан зорилго, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрцогт суманд хэрэгжиж байгаа ажээ.

2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тус сумын Цахиурт багийн Н.Загдсүрэн ахлагчтай "Хонгор", Т.Батмөнх ахлагчтай "Баян буурал" бүлгүүд хуралдаж, дүрмээ батлан албан ёсоор үйл ажиллагаагаа ийнхүү эхлүүлсэн байна. Цаашид  7 бүлэг ойрын өдрүүдэд хурлаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Дээрх төслийн хүрээнд малчны бүлгүүдийг чадавхжуулах, бэлчээр ашиглалтын менежментээ сайжруулахад мэргэжил арга зүй болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажээ.  

Холбоотой мэдээ