“Бошгот ханы аман домгийн нугалбар оршивой” номын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-15 12:29:26

Ховд /МОНЦАМЭ/. Лацав Тангуд овогт Доржийн Ганболдын “Бошгот ханы аман домгийн нугалбар оршивой” шинэ номын нээлтийн үйл ажиллагааг  МУСГЗ М.Баянзулын нэрэмжит Нийтийн номын санд зохион байгууллаа.

Номын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон Ховд их сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, зохиогчийн журмын нөхөд, уншигчид оролцлоо. 

Зохиолч Лацав Тангуд овогт Д.Ганболд 1976 оноос тус номоо бичиж эхэлсэн бөгөөд 80 гаруй ахмадын аман домгоор бүтсэнээрээ онцлог юм. Энэхүү номыг Ховд аймгийн "Хөшөөт хөгжил сан" ивээн тэтгэж, хэвлүүлсэн байна.

Холбоотой мэдээ