“Эерэг хандлага, хөгжил-2019” уулзалтад 400 гаруй сурагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-15 12:43:32

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүүхэд, залуусыг нийгэм, соёлын манлайлалд уриалж, ёс зүйтэй, эх оронч үндэсний үзэл бүхий хүмүүжилтэй, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Эерэг хандлага, хөгжил-2019” сэдэвт  уулзалт, лекцийг  Ховд аймагт зохион байгууллаа.

Лекцийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын оюутны асуудал хариуцсан зөвлөх Н.Лхагвадоржоор ахлуулсан ажлын хэсэг явуулсан бөгөөд ерөнхий боловсролын 8 сургуулийн төгсөх ангийн 400 гаруй сурагч оролцлоо. Энэ үеэр хүүхэд залуучуудын харилцаа хандлага, мэдлэг боловсролыг хөгжүүлэх талаар сонирхолтой яриа өрнүүлж, сурагчдыг гадаад хэлний мэдлэг,  ур чадвараа дээшлүүлэхийг уриалсан юм.  Мөн танин мэдэхүйн  асуулт, хариултын  тэмцээн явуулж, 4 сурагчид сонирхсон их, дээд сургуульдаа элсэн суралцах эрхийн бичиг гардууллаа.

Тус ажлын хэсэг лекцийг Улаанбаатар хотын 9 дүүрэг, 13 аймагт зохион байгуулсан ба Ховд аймаг ийнхүү 14 дэх аймаг болов. 

Холбоотой мэдээ