ХӨВСГӨЛ: Залуу начин Б.Батзаяад хурдан удмын даага гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-13 16:02:18

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын үеэр Улаан-Уул сумын харьяат, залуу начин Б.Батзаяад хурдан удмын даага гардууллаа.


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн алдарт уяач Г.Мөнгөнхуягийн унаган адуун сүргийн хурдан удмын даага хөтөлсөн аймгийн начин Б.Батзаяа Хөвсгөл аймгийн баяр наадамд Улсын начин Б.Баянмөнхөөр 5 давж аймгийн начны болзол хангасан юм. Хөвсгөл аймаг дахь Монголын залуучуудын холбооны тэргүүн С.Түвшин хурдан удмын даагыг гардуулан өгч баяр хүргэв.

 

Монголын Залуучуудын холбоо 1994 оноос эхлэн жил бүр төрийн их баяр наадамд 5 давж начин цолын болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага гардуулдаг уламжлалтай билээ. Энэхүү уламжлалыг Хөвсгөл аймаг дахь Монголын залуучуудын холбоо анх удаа хэрэгжүүлж, тус үйл ажиллагааг зохион явууллаа.

Холбоотой мэдээ