Манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-13 11:31:25

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын хурдан морины сонгомол дээд насны уралдаан эхэллээ.


Тус уралдаанд 80 морь бүртгүүлснээс 66 нь стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлжээ. Улмаар Увс аймгийн Тэс сумын харьяат Монгол Улсын манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ.


-Аман хүзүүнд Төв аймгийн Алтан булаг сумын харьяат Аймгийн алдарт уяач Г.Пүрэвцэндийн хүрэн халзан

-Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Т.Бямбажаргалын халтар

-Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Монгол Улс тод манлай уяач М.Алтан-Очирын бор

-Айргийн тавд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач М.Алтан-Очирын бор тус тус хурдаллаа.



Холбоотой мэдээ