Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Гандантэгчэнлин хийдэд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-10 17:38:14

Улаанбаатар, 2025 оны долоодугаар 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Гандантэгчэнлин хийдэд зочиллоо.


Хүндэт зочдыг Монголын Бурханы шашинтны төвийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан гэвш лхаарамба Д.Жавзандорж угтан авч, манай улсын соёлын өвийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Төр түмний шүтээн Мэгжид Жанрайсэг бурханд хүндэтгэл үзүүлж, Батцагаан, Нар Очирдарийн дуганаар зочилсон байна.


Монголын Бурханы шашинтны төвийн зүгээс шашин, соёлын цогц урлаг, догшин бурхадыг дүрсэлсэн шашны баярын зан үйл болох цам бүжиг харайн Эрхэм дээдсүүдэд хүндэтгэл үзүүлжээ. 

















Гэрэл зургуудыг Б.Чадраабал


Холбоотой мэдээ