БУЛГАН: Уралдааны үеэр гурван хүүхэд мориноос унасан ч бэртэж гэмтээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Булган аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд монгол зургаа, сонгомол гурван насны морь уралджээ.
Уралдаанд 137 хүүхэд бүртгүүлснээс 119 хүүхэд уралдааны замд гарсан байна.
Нийт есөн насны морьдын уралдааны үеэр гурван хүүхэд мориноос унасан ч бэртэж гэмтээгүйг Булган аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газраас мэдээлэв. Энэ жил уяачид уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарч, тэдний аюулгүй уралдах нөхцөлийг бүрдүүлж хэвшиж буйг албаныхан сайшааж байлаа.
Булган аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрынхан наадмын өдрүүдэд морь барианы газарт уралдаанч хүүхдүүд, уяачид, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд санамж, зурагт хуудас мэдээлэл зөвлөгөө өгч ажилласан байна.