Монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын жагсаал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-16 11:59:34

Ховд /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ёслолын жагсаал өнөөдөр аймгийн төв талбайд боллоо.

Тус арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний анги, байгууллагын бие бүрэлдэхүүн бүрэн жагсаж, туганд хүндэтгэл үзүүллээ. 




Эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн амжилттай ажиллаж байгаа нэр бүхий офицер, алба хаагчдыг салбарын болон бусад шагналаар шагнаж урамшуулав. Мөн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлагч нарын салаа “Жагсаалын үзүүлэх тоглолт”, хугацаат цэргийн алба хаагчдын салаа “Гардан байлдааны үзүүлэх тоглолт” сонирхууллаа.


Холбоотой мэдээ