ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Аймгийн аварга шатарчид тодорлоо
   Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын Увс аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Тэмцээний эрэгтэй төрөлд Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн шатрын багш М.Дэлгэрдалай 1-р байр эзэлсэн бол Малчин сумаас оролцсон Д.Алтай 2-р байранд шалгарч Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр тус тус шагнагдлаа. Харин 3-р байранд Хүний эрхийн Үндэсний комиссын Увс аймаг дахь төлөөлөгч Я.Хонгорзул, 4-р байранд Улаангом сумаас оролцсон Ц.Эрдэнэбаатар, 5-р байранд Улаангом сумаас оролцсон М.Буянхишиг нар тус тус шалгарлаа. Эмэгтэй шатарчдаас тэргүүн байранд Түргэн сумын номын санч Ц.Наранмандах орж Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнагдлаа.
1935 өдөр