УВС: Энэ сарын 12-нд түр зуурын дуу цахилгаантай бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны долоодугаар сарын
10 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Ус цаг уур, орчны
шинжилгээний төвөөс энэ сарын 11-15-ыг хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв мэдээг гаргасан байна.
Энэ сарын 12-нд нутгийн хойд болон зүүн хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд нийт нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй аж. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус,
өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус,
өдөртөө 27-32 градус дулаан байх аж.