Өмнөговь, Ховд сумдын нэгдсэн халаалт хэвийн хэмжээнээс доогуур байна
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумдын нэгдсэн халаалт, өвөлжилтийн байдалтай танилцаад өчигдөр ирсэн байна. Тэд тус сумдын дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрээнийхээ дагуу дулаанаар хэрхэн хангаж буй үйл ажиллагаа, нүүрсний нөөц бүрдүүлэлт хэрхэн байгааг шалгасан аж.
1936 өдөр