Коронавирусний халдварын сэжигтэй хүнийг тусгаарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-02-10 23:08:39

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинэ коронавирусний халдварын сэжигтэй нэг иргэнийг Халдвартын эмнэлэгт тусгаарлаад байна.

Тус иргэнээс шинжилгээ авч Халдвар судлалын үндэсний төв рүү илгээсэн бөгөөд шинжилгээний хариу 02-р сарын 12-нд буюу лхагва гарагт гарна. Энэхүү сэжигтэй тохиолдол нь өвчлөл гэж оношлогдоогүй байгаа учраас иргэдийг тайван байж эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас онцгойлон анхааруулж байна.

Одоогийн байдлаар холбогдох байгууллагууд хуралдаж байгаа бөгөөд хуралдааны дараа албан ёсны мэдээллийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр өгөх ажээ.

 

Холбоотой мэдээ