Зорилтот бүлгийн 30 өрхөд тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-10 17:02:12

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЗДТГ-аас төсөвт байгууллагуудын өрх толгойлсон эмэгтэйчүүд болон ганц бие өндөр настнуудад тусламж үзүүлсэн байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус сумын зорилтот бүлгийн 30 өрх хамрагдсан аж. Тэдгээр өрхөд 10 портер түлшний мод, 25 тн нүүрсийг хуваан олгожээ. Тусламжийн эл үйлсэд “Сэлэнгэ ЭнергиоОНӨААТҮГ, УБТЗ-ын мод боловсруулах үйлдвэр, “Бүтээлийн нуурХХК, Түшиг сумын Улаан-Овоо”-ны нүүрсний уурхайн хамт олон хамтран оролцсон байна. 

Холбоотой мэдээ