Завхан аймаг залуу малчдаа бодлогоор дэмждэг

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-02-10 20:47:32

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт 10 мянга гаруй малчин мал аж ахуйн чиглэлээр дагнан амьжиргаагаа залгуулдаг.

Үүний 35 хүртэлх насны 4000 гаруй залуу малчин байна. Залгамж халаа болсон залуу малчид ховордож байгаа. Тиймээс Завхан аймаг залуу малчдынхаа тоог нэмэх, тэднийг дэмжих зорилго бүхий “Залуу малчдын чуулга” уулзалтыг сүүлийн таван жил тасралтгүй зохион байгуулж байна.

Залуу малчдын чуулга уулзалтад аймгийн 24 сумын төлөөлөл болсон малчдыг оролцуулж сургалт явуулах, мал маллах арга туршлагаасаа хуваалцах, спорт урлагийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Түүнчлэн тэдний мал маллах арга туршлага, сайн санаачилгыг нь хэд хэдэн төрлөөр шалгаруулж урамшуулдаг ажээ. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн 3000 гаруй залуу малчин чуулганд хамрагджээ.

Тэд жил бүрийн чуулганаараа малын гарал үүслийг сайжруулах, ашиг шимийг нэмэх, малын өвчлөлийг бууруулах, бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр санал солилцдог ажээ.

Холбоотой мэдээ