"Өнгө нэмье-2020" нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-10 16:06:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас нэг сэтгэл, нэг соёлоор ард иргэддээ үйлчлэх зорилгоор "Өнгө нэмье-2020" нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд аймгийн Шүүх, шүүхийн тамгын газрын ажилтан, албан хаагчдад Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг явуулжээ. Энэхүү ажил нь байгууллага хоорондын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, уялдаа холбоог сайжруулахад ихээхэн нөлөө үзүүлэх гэнэ. Нэг сэтгэл, нэг соёлоор үйлчилж буй үйл ажиллагааны хүрээнд цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ халуун аарц, кофе, амттан, жигнэмэгээр зочдоо дайлж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажилласан байна.  

 

Холбоотой мэдээ