Мөсний зузаан харилцан адилгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-10 15:49:30

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх нуур, томоохон голуудын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна.

Одоогийн байдлаар Долооннуур голын мөсний зузаан 76 см, Дундцэнхэр голынх 55, Ховд голынх 62 см байна. Харин Буянт голын мөсний зузаан 85 см, Булган голынх 68, Хар-Ус нуурынх 78 см байна. Төгрөг голын мөсний зузаан 65, Чоно-Харайх голынх 41 см тус тус байна. 

Одоогооj голууд мөсөн бүрхүүл, харз гэсэн мөсний үзэгдэлтэй байна. Цаашид нуур болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа.

Мөсний даац хүн, мал, машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул нуур, голын мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс онцгой анхаарууллаа.  

                         

Холбоотой мэдээ