СҮХБААТАР: Эрдэнэцагаан сумаас үндэсний бөхийн анхны “аймгийн арслан” цолтон төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн 101 түүхтэй Эрдэнэцагаан сумаас үндэсний бөхийн аймгийн арслан цолтон анх удаа төрлөө.
Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жил, Цайрт минерал компанийн Төмөртийн овооны УБҮ-ийн 20 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Эрдэнэцагаан сумын
харьяат, аймгийн заан С.Ган-Эрдэнэ
аймгийн арслан Э.Буянтогтохоор долоо даван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.
Түрүүлсэн бөхийг гурвсан сая, үзүүрлэсэн бөхийг хоёр сая төгрөгөөр урамшуулав.