Nvidia зах зээлийн үнэлгээ нь 4 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 10 /CNBC/. Америкийн чип үйлдвэррлэгч “Nvidia” компани зах зээлийн үнэлгээ нь 4 их наяд ам.долларт хүрсэн дэлхийн анхны компани боллоо.
"Nasdaq" биржийн лхагва гаргийн арилжааны явцад "Nvidia" компанийн хувьцааны үнэ 164.42 ам.долларт хүрч, 2.76 хувиар өссөн байна. Оны эхнээс хойш тус компанийн хувьцааны ханш 20 гаруй хувиар, 2023 оны эхэн үеийн түвшинтэй харьцуулахад 1000 гаруй хувиар өсжээ. "Nvidia" компанийн S&P 500 индекс дэх эзлэх хувь энэхүү индексийн бүрэлдэхүүнд албан ёсоор бүртгэж эхэлсэн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд ойртож, 7.5 хувь болсон байна.
Зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт "Microsoft" /3.7 их наяд ам.доллар/, гуравдугаарт "Apple" компани "3.1 их наяд ам.доллар" бичигдэж байна.