Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-04 20:47:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт сумын болон өрхийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгээс нийтдээ 5549 хүн амбулаторийн үйлчилгээ авсны 5,1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн байна.

Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтсэн 248 хүний 13,7 хувь нь мөн тухайн төрлийн өвчнөөр өвчилжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 2,6 хувиар өссөн үзүүлэлт аж.

Харин эмнэлгүүд түргэн тусламжийн 400 дуудлага хүлээн авснаас 19 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж, цаашид өвчний дэгдэлт нэмэгдэх хандлага ажиглагдсан байна.

Холбоотой мэдээ