СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-10 17:04:55

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим сумын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. 

 

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +14+19 градус, өдөртөө +24+29 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +15+17 градус, өдөртөө +28+30 градус дулаан байна.

 

7 дугаар сарын 12-16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр  13, 14-нд ихэнх сумдын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

 

Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +14+19 градус, өдөртөө +28+33 градус дулаан  байна.

Холбоотой мэдээ