"Тамхины ишгүй Баянхонгор" аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-11-04 20:14:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор Тохижилт үйлчилгээ ОНТҮГ-аас энэ сарыг дуусталх хугацаанд “Тамхины ишгүй Баянхонгор” аяныг өрнүүлж байна.

Аяны хүрээнд тамхинаас гарах хог хаягдлыг бууруулах, хувь хүний болон байгууллагын соёлыг сайжруулах, иргэдийг эрүүл мэндээ хамгаалж, орчноо цэвэр байлгах тамхины ишээ зориулалтын газар зөв зохистой хаяж хэвшүүлэх ажлууд өрнөж байгаа аж.

Баянхонгор аймгийн төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгж, ард иргэдийг дээрх хэвшилд уриалж буй аяны хүрээнд байгууллага аж ахуй нэгжүүд ойр орчны тамхины ишээ түүж цэвэрлэх, бусдад уриалах, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг тамхи татах цэгтэй эсэхэд хяналт тавих, судалгаа гаргах зэрэг ажлуудыг хийх юм байна. 

Холбоотой мэдээ