"Талын түмэн адуу" дууны наадмаар эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-04 20:44:39

Хэнтий /МОНЦАМЭ/ "Талын түмэн адуу" өвлийн бэсрэг наадам "Сүлдэнд мөнхөрсөн хүлэг" дууны тэмцээнээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 

Тус наадмын тэргүүн байрт Батноров сумын Б.Ням-Очир, дэд байрт Бэрх тосгоны Б.Цолмонбаатар, гутгаар байрт Хэрлэн сумын А.Адъяасүрэн, тусгай байрт Баян-Овоо сумын М.Мөнхдэлгэр, Батноров сумын Б.Бариашир, Батширээт сумын Н.Амаржаргал нар шалгарчээ. 


Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс болон хөгжиж “Мянганы суут хүн-Их Эзэн Чингис хаан” төсөл хэрэгжиж буйтай холбогдуулан зургаа дахь жилдээ зохион байгуулсан тус үйл ажиллагаанд 3000 гаруй зочид төлөөлөгчид оролцсон талаар Батноров сумаас мэдээлэл ирүүллээ. 


Энэ жилийн хувьд  "Шургуу-2019" тэмцээн, “Хэнтий аймгийн Шилмэл гүү” шалгаруулах,  "Торгон тар" богино зайн бооцоот уралдаан, “Хос морьтон, хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа” тэмцээн, Эмнэг булгиулах үзүүлбэр, Батноров, Дарьганга, Сэврэй хийцийн нэгдсэн бүтээлийн үзэсгэлэн, Талын тайга нохойн уралдаан,  Гэрэл зурагчдын дундах “Адууны хийморь” гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн, “Удамт Монгол” хүүхдийн морьтон парад зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулжээ.


Холбоотой мэдээ