Монгол цэргийн Нэгдсэн холбооны салбар хорооны бага хурлын гишүүнийг сонгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-11-04 19:50:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Хөвсгөл аймаг дахь салбар холбооны хоёрдугаар  чуулган Мөрөн хотноо болов.

Чуулганд Хөвсгөл аймаг дахь салбар хорооны дарга, аймгийн Засаг дарга Л.Ганболд, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Г.Гандэлгэр, Цэргийн штабын дарга, хурандаа С.Батхуяг, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын  удирдлага, бие бүрэлдэхүүн болон чөлөөнд байгаа бэлтгэл офицер, ахлагч, түрүүч зэрэг нийт 220 гаруй хүн оролцов.

Энэ үеэр  салбар хорооны бага хурлын гишүүд, удирдах зөвлөлийг сонгох, салбар хорооны зорилго, зорилт, цаашдын үйл ажиллагааны төлөвлөлтийн талаар ярилцаж салбар холбооны бага хурлын гишүүнээр 81 хүнийг сонгов. Тус холбоо нь  ард иргэд, хүүхэд залуучуудад үндэсний бахархалт үзлийг түгээх, цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ухамсарлуулах цогц ажил, арга хэмжээг зохион байгуулж ажиллах бөгөөд тодорхой чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх ажээ.

 

Холбоотой мэдээ