Ойрын өдрүүдэд цас орж хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-04 20:21:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, бага зэрэг хүйтрэхийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.


Тодруулбал, энэ сарын 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Мөн үеэр салхи 7,10-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. 

Харин агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Харин энэ сарын 8-нд нийт нутгаар, 9, 10-нд нутгийн хойд хэсгээр хүйтрэхийг анхаарууллаа.


Холбоотой мэдээ