Их найрагчийг Баян-Өнжүүлд нь өлгийдлөө
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын /оюуны/ Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч, зохиолч, УИХ-ын гишүүн болж байсан, МЗЭ-ийн дарга, Соёл урлагийн газрын болоод Улсын хүүхэлдэйн театрын дарга явсан, өглөө оройгүй тамхи зуунгаа шүлэг зохиолоо туурвиж суусан Их найрагч Бавуугийн Лхагвасурэн эх нутгийнхаа чулуу, шороо харшилдсан, цэцэг-өвс хосолсон, үхрийн өнжмөл аргалтай, адууны хөх хомоолтой, хоолойд агь тааны үнэр цоргисон, байдуу мянган уулс-толгод тойрсон /дэргэд нь нэрийг хэлж болдоггүй/ Их Зоргол хайрхныхаа ар шил дээр налайх Баян Өнжүүлийн Намаржаа гэж газар мөнхөд нойрслоо...
1893 өдөр