Зүймэл даавуун урлалын олон улсын үзэсгэлэн гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-08-01 12:36:49

Улаабаатар /МОНЦАМЭ/. “Зүймэл даавуун урлалын олон улсын үзэсгэлэн” өнөөдөр Улсын Их дэлгүүрт болж байна.

Монгол, Турк, Австрали, Япон, Энэтхэг, Америк зэрэг найман орны хамтарсан үзэсгэлэнг Монголын зүймэл даавуун урлалын төвийг үүсгэн байгуулсны 15 жилийн ойд зориулан нээж байна. Үзэсгэлэнд 100 гаруй бүтээлийг дэлгэжээ. Мөн үеэр Турк, АНУ, Австрали зэрэг орны эмэгтэйчүүд урласан 150 өлгийг орон нутгийн шинэ төрсөн нярай нарт бэлэглэж байна.   

Үзэсгэлэнгийн үеэр олон улсын сургагч багш нарын сургалт, уулзалт, мастер шоу болох юм. БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нийгмийн хариуцлага, олон нийтэд нээлттэй дипломат ажиллагааны хүрээнд Монголын зүймэл даавуун урлалын төвийн үйл ажиллагааг дэмжиж, өмнө нь хэд хэдэн удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Энэ жилийн “Зүймэл даавуун урлалын олон улсын үзэсгэлэн”-г Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж байна.

Холбоотой мэдээ