УБТЗ-ын 70 жилийн ойн баярын барилдаанд 128 бөх хүч сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-08-03 15:47:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ байгуулагдсны түүхт 70 жилийн ойн баяр наадам Хүй долоон худагт болж байна.

Ойд зориулсан баяраар улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан болж байна. Бай шагнал өндөртэй энэ барилдаанд 128 бөх хүч сорьж байгаа юм. Мөн их нас, соёолон насны морьдын уралдаан, шүхэрчдийн буулт, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тэмцээн, шагайн харваа, морин спортын үзүүлэх тоглолт, үндэсний сур харваа болж байна.

Улаанбаатар төмөр замын баяр наадам жил бүрийн 8 дугаар сарын эхээр “Хонхор” өртөөнд болдог. Тэгвэл өнөө жил түүхт 70 жилийн ойн баяр наадмаа төмөр замчид Хүй долоон худагт тэмдэглэж байна. 



Холбоотой мэдээ