Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэн энэ сарын 12-25-нд Монголын Үндэсний музейд гарч байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 210 дугаар тогтоолоор “...Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх" зорилгоор Халх голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан. Энэ түүхт ойд зориулан Монголын үндэсний музей, ОХУ-ын Буриад улсын Үндэсний музейтэй хамтран "Халхын гол, Ялалтын 80 жил" тусгай үзэсгэлэнг ийнхүү олон нийтэд толилуулж байна.