Залуу яруу найрагчид франц, англи хэлээр шүлгээ уншив
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн
яруу найргийн өдрийг “Cosy club”-д болсон үдшийн яруу найргийн
уншлагаар өндөрлөлөө. Шинэ үеийн яруу найрагчдын зохион байгуулсан
үдэшлэгт залуу яруу найрагч Б.Алтанхуяг, Ц.Дэлгэрмаа, Я.Баяраа,
У.Бямбаням нар оролцож, эх хэлээрээ төдийгүй англи, франц хэлээр шүлгээ
уншсан нь шүлэг бичих сонирхолтой залууст ур чадвараа дээшлүүлэх
"хичээл болов" гэж утга зохиол шүүмжлэгчид онцлов.
1859 өдөр