Монголын балетын бүжигчид БНСУ-д тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-08 11:55:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгодог урлагийн шилдэг бүтээл А.Аданы “Жизель” балетыг Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын  бүжигчид БНСУ-д тоглоно. Мөн тус улсын балетын гоцлоочидтой хамтарсан тоглолт хийх аж.

УДБЭТ-ын дарга, МУГЖ Ц.Түвшинтөгс "Монголын тайзнаа "Жизель" бүжгийн жүжгийг 40 дэх жилдээ тавиад байгаа. Бид энэ түүхэн ёслолыг саяхан дуурьтаа, өөрийн тайзан дээрээ тэмдэглэсэн. Одоо 24 хүний бүрэлдэхүүнтэй балетын бүжигчид БНСУ-д тоглохоор бэлтгэлээ хийж байна. "Жизель"-ийн дүрийг балетын гоцлол бүжигчин Б.Саруул бүтээнэ. Монгол балетчид бүжиглэх "Жизель" бүжгэн жүжиг энэ сарын 22, 23-нд БНСУ-ын Илсан хотын Гоян Арамнүри болон Арам театрт тоглоно" гэв.


Холбоотой мэдээ