Олон улсын монгол судлалын Азийн гуравдугаар хурал эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-08 15:28:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын Монгол судлалын холбооны Азийн гуравдугаар хурал Солонгосын Үндэсний музейд  өнөөдөр эхэлж байна.

Хоёр өдөр болох энэ хуралд  дэлхийн 10 гаруй орны 69 судлаач  илтгэл хэлэлцүүлэх юм. Хурлыг ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга академич С.Чулуун нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн баяр хүргэсэн илгээлтийг ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг танилцуулав. ШУА-ийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэл  мөн баяр хүргэж үг хэллээ. Хурал үргэлжилж байна.



Холбоотой мэдээ