"Япон фестиваль Монголд 2019” өдөрлөг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-19 22:35:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улс, Япон улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд   "Япон фестиваль Монголд-2019” өдөрлөг үндэсний соёл амралтын хүрээлэнд энэ сарын 17-18-нд боллоо. 

Монгол дахь Япон Улсын элчин сайдын яам, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (JETRO), Япон сан (JF), Японы засгийн газрын аялал жуулчлалын товчоо (JNTO) зэрэг Япон Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын дэмжлэгээр япон соёлыг сурталчлах эл өдөрлөг болсон байна.

“Япон фестиваль Монголд-2019” өдөрлөгийн үеэр япон бараа бүтээгдэхүүн сурталчлан борлуулж, япон хоол, соёлын үзүүлбэр, хошин шог тоглолт болон японы орчин үеийн залуу дуучид, хамтлагийн бичлэг гаргажээ.  

Холбоотой мэдээ