Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нар эх орноо тойрон аялан тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-19 22:44:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Ж.Алтанцэцэг, МУСТА, дуучин С.Сэрчмаа нар эх орноо тойрон аялан тоглохоор болжээ. Тэд анхны тоглолтоо Увс аймгаас эхлэхээр төлөвлөсөн байна.

МУГЖ Ж.Алтанцэцэг тоглолтынхоо тухай хэлэхдээ, “Бидний анхны хамтарсан аялан тоглолт есдүгээр сарын 20-ноос алс баруун хязгаар Увс аймгаас эхэлнэ. Өөрсдийн шилдгийн шилдэг дуунуудаа дуулж, сонсогчиддоо сюрприз барихаар бэлдэж байна. Маш гоё шинэлэг тоглолт хийнэ. Ер нь Монголын рок попын дуучид аялан тоглолт хийгээд байдаггүй. Тиймээс дуучин С.Сэрчмаа бид хоёр анхны тоглолт хийх гэж байна. Эх орноо ч анх удаа тойрох юм" гэв.


Холбоотой мэдээ