Б.Наранбат: Намын хороо амьд байхаасаа илүү ажил амьдрал буцалсан газар байх нь чухал
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд даргын сонгуульт албанд саяхан томилогдоод буй Баярсайханы Наранбатыг шинэхэн дугаартаа урьж ярилцлаа.
Тэрээр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Авто зам, барилгын инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистрант. Англи, Испани, Турк хэлтэй. Ажлын туршлагын хувьд 2009-2012 онд “Монроуд” ХХК-д инженер, Төслийн удирдагч, Барилга хариуцсан инженер, 2012-2013 онд “Пабликроуд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2013 оноос МАН-ын Бага хурлын гишүүн, 2013-2014 онд Техник, технологийн дээд сургуульд Авто замын багш, Тэнхимийн эрхлэгч, 2014-2015 онд Зам тээврийн яамны харъяа Авто замын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төв, Зураг төсөв, стандарт, норм нормативын хэлтсийн ахлах мэргэжилтэн, захирал, 2015 оноос Монголын авто замчин залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2015.04-2015.10 сард Зам тээврийн яамны харъяа Зам тээврийн хөгжлийн төвийн захирал , 2015 оноос “Пабликроуд” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Хэнтий нутгийн манлайлагч залуусын нэг юм.
2947 days