Татварын орлогын төлөвлөгөөг давж биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-23 18:26:16
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Татварын хэлтэс нь Улсын төвлөрсөн төсөвт  521900.3 мянган төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт 258.9 хувьтай буюу 320311.3 мянган төгрөгөөр давж биелсэн байна. Татварын орлогыг төрөл бүрээр авч үзвэл, агаарын бохирдлын төлбөр 9247.0, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 38848.3, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 72623.9, нэмэгдсэн өртгийн албан татвар 199592.1 мянган төгрөгөөр тус тус төлөвлөгөө биелжээ.

Тус аймгийн төсөвт 1877608.7 мянган төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт 139.5 хувьтай биелсэн бол сумын төсөвт төлөвлөгөө 221109.9 мянган төгрөгөөр буюу 116.3 хувиар давж биелжээ. Аймгийн төсөвт төвлөрүүлэх улсын тэмдэгтийн хураамж, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар, үйлдвэрлэл үйл ажиллагааны зориулалтаар ашиглах усны төлбөр, Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, хүү торгууль, суутган зэрэг татварын орлого давж биелэн, бусад орлого 4982.0 мянган төгрөгөөр тасарсан байна.

Сумын төсөвт агнуурын нөөцийн төлбөр, галт зэвсгийн албан татвар, аж ахуй эрхэлсний орлого, хог хаягдлын хураамж, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого тус тус тасарчээ.

Хэнтий аймгийн төсвийн орлогын биелэлтийг Дэлгэрхаан, Батширээт, Биндэр сумд, сумын татварын орлогын төлөвлөгөөг Өмнөдэлгэр, Баян-Адрага, Мөрөн, Хэрлэн сумд тасалсан үзүүлэлттэй байна.
Д.Одонтунгалаг
Related news