Жүдо бөхийн өсвөрийн УАШТ-ээс Хэнтийн тамирчид 7 медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-02 11:44:51
Хэнтий /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат Монгол Улсын гавъяат тамирчин, Улсын заан Сарангэрэлийн Хүрэлбаатарын нэрэмжит Жүдо бөхийн өсвөр үеийн 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Хэнтийн баг тамирчид 7 медаль хүртлээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 68 байгууллагын 380 хөвгүүд, 260 охид өрсөлдөж, хөнгөн болон хүнд жингийн барилдааны төрөлд аваргаа тодруулсан байна.

Хэнтий аймгаас Хэрлэн 4-р сургуулийн сурагч Т.Түмэнжаргал 30 кг, Тэмүүжин ЦС-ийн сурагч М.Од-Эрдэнэ 73 кг-ийн жинд түрүүлж, алтан медаль хүртэн, багийн дүнгээр эрэгтэй баг тамирчид 2 дугаар байр эзэлсэн аж.

Хэнтийн баг тамирчид нийт 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл медалиар энгэрээ мялааж, дараагийн тэмцээндээ оролцохоор хүлгийн жолоог Улаанбаатар хотын зүг залжээ. Ингээд зургаа дахь удаагийн өсвөр үеийн багийн УАШТ-д 7 тамирчин баг болон оролцож, мөн 2-р байранд шалгарч мөнгөн медальтай нутагтаа ирлээ.
Д.Одонтунгалаг
Related news