Нэг дор есөн салбарын байгууллага иргэддээ үйлчилгээ үзүүлж, ажлаа сурталчилна
Хэнтий /МОНЦАМЭ/ "Хан Хэнтийчүүдийн шинэ санаа, шийдэл" ухаалаг дэвтэрт бичигдсэн 1785 иргэний 2006 асуудал, 6022 санал, оролцоог үнэлэх ажиллагааг энэ сарын 29-ний өдөр Чингис хотын төв талбайд зохион байгуулахаар болжээ.
Энэ өдөр Хэнтий аймгийн гал бичин жилийн “Оны 9 алдартан” тодорсон салбарууд болох Боловсрол, Байгаль орчин, Хууль шүүх, Соёл урлаг, Банк санхүү, Цахилгаан эрчим хүч, Газрын харилцаа, барилга хот байгуулалт, Шатахуун түгээлт, Баялаг бүтээгч, нийтийн үйлчилгээ гэсэн 9 салбар нэг дороос иргэддээ үйлчилгээ үзүүлж, ажлаа сурталчлах юм байна.
2900 days