Чингис хотын хүн ам 13.7 хувиар өсчээ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан хүн ам зүйн үзүүлэлтээр “2016 оны жилийн эцсийн байдлаар тус аймгийн 23,8 мянган айл өрхөд 73,6 мянган хүн амьдарч байна. Үүнээс аймгийн нийт хүн амын 26,6%, өрхийн 26,3% нь Хэрлэн сум буюу Чингис хотод оршин сууж байна” гэсэн тоо баримт бий.
2830 days