Оюутны хөгжлийн зээлийг бүх банкаар олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-05 19:03:20
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн удирдлагууд орон нутгийнхаа арилжааны банкны захирлуудтай уулзаж санал бодлоо солилцон мэдээлэл авлаа.

 Бүх банкнууд оюутны хөгжлийн зээлийг
1. Богино хугацаатай - 1 жил
2. Урт хугацаатай - 10 жил
3. Хүү бууруулах - өөр төрлийн зээл аваад түүнээсээ оюутны төлбөрт хэрэглэсэн бол баримтаа үзүүлээд энэхүү зээлрүү шилжүүлэн хүүгээ бууруулах гэсэн 3 нөхцөлтэйгөөр жилийн 5 хувийн хүүтэй олгож байгаа аж.

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хаа сайгүй хөл хөдөлгөөн ихсэж иргэдийн  дунд толгой өвтгөсөн олон асуудлууд урган гарсаар байна. Тухайлбал хэдэн малаа борлуулаад оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийчихдэг байсан бол энэ оны хувьд хаа сайгүй малын халдварт өвчин гарч мал, мах борлуулахыг хорьж байгаа нь хүндрэл үүсгэж байгаа юм.

Банкны удирдлагуудын мэдээлснээр  иргэд А дансандаа бог шилжүүлснээр 100 толгой малтай бол малчны зээл авах боломж үүсэх аж. Уг зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй олгож байна. Харин төрийн албан хаагчдад 24 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний зээлийг 48 сарын хугацаатай сарын 1,5-1,8 хувийн хүүтэй олгож байгаа гэлээ.

Цаашид Хэнтий аймгийн удирдлагууд иргэдийнхээ амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор хувийн орон сууцнуудыг барих бодлого барьж байгаа тул ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгуулах тал дээр хамтран анхаарал тавьж ажиллах тухай банкныхантай зөвшилцжээ.
  Д.Одонтунгалаг
 
Related news