Ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор жижиг зээл олгож эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газар нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор жижиг зээлийг сарын 0,7 хувь, жилийн 8,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгож эхэллээ.
Тодруулбал малчин, хувиараа бизнес эрхлэгч иргэдэд 10.0 сая хүртэлх, аж ахуй нэгжид 20.0 сая хүртэлх төгрөгийн хэмжээтэйгээр олгохоор болсон бөгөөд зээлийн материалыг тус аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт хүлээн авч байгаа аж.
Зээл хүсэгчид нь
• Тухайн чиглэлээр бизнесийг хамгийн багадаа 1 жилийн хугацаатай явуулсан байх.
• Бизнесийн туршлагагүй иргэн/ААН-д зээл олгохгүй.
• Барьцаа хөрөнгийн шаардлага-Үл хөдлөх хөрөнгө/Банкны барьцаа хөрөнгийн шаардлагыг хангах
• Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхгүй байх
•Тухайн бизнесээрээ зээлээ төлж чадах орлоготой гэдгээ нотлох зэрэг тавигдах шаардлагыг хангасан байхад болох юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын 7056-2267, 9701-2839 утаснаас лавлах боломжтой юм.

Д.Одонтунгалаг