Улсын хэмжээнд анх удаа 2048 хүүхэд зодоглоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн өсвөрийн бөхийн “Хан Хэнтийн Аварга” дэвжээнээс санаачлан Монгол үндэсний бөхийн бүрэн өмсгөлтэй 2048 хүүхдийн барилдаан зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Есдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд болох 5-18 хүртэлх насны 2048 хүүхдийн барилдааныг Хэнтий аймгийн ЗДТГазар, Монголын Үндэсний бөхийн холбоо, Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбоо, өсвөрийн бөхийн “Хан Хэнтийн аварга” дэвжээ хамтран зохион байгуулах юм байна.
Уг наадам нь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, Хэнтий аймгийн аваргуудын нэрэмжит 7-18 насны хүүхдүүдийн Аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн гэсэн хоёр хэсэгтэйгээр явагдах юм.
Монгол Улсдаа анхдагч энэхүү наадмын шагналын сан 60 гаруй сая төгрөг бөгөөд I-V байр шалгаруулан, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах аж. Мөн I-V байранд шалгарсан багийн ахлагч нарыг мөнгөн шагнал, Бээжин хотод аялах эрхийн бичгээр, арга хэмжээг хүндэтгэн, зохион байгуулалттай жагсаж оролцсон сургууль, цэцэрлэг тус бүрээс нэгийг шалгаруулж, багш нарыг Бээжин хотод аялуулах юм байна.
Хэнтий аймагт 2015 онд анх удаа монгол бөхийн бүрэн өмсгөлтэй 1500 хүүхдийн барилдаан аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байсан юм. Хан Хэнтий нутгийнхаа алдарт аваргуудыг дэлхий даяар сурталчлан, Гиннесийн номонд бүртгүүлэхээр өсвөрийн бөхийн “Хан Хэнтийн Аварга” дэвжээнээс санаачлан 2019 онд 3072 хүүхдийн барилдааныг зохион явуулахаар төлөвлөөд байна.
Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9979-0286 утаснаас лавлах боломжтой юм байна.

Д.Одонтунгалаг