“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг шинэлэг байдлаар тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг дахь ШГА-Хорих 419-р ангийн хамт олон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг шинэлэг байдлаар тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ өдөр тус албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, гавьяаны амралтдаа гарсан ахмад ажилтан Б.Зундуй, Б.Намсрай, Ж.Пүрэвжав нарынхаа хөдөлмөр алдрыг тэмдэглэж, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан юм. Ёслолын арга хэмжээний үеэр тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба хүрэлцэн ирж, ахмадуудад баяр хүргэн, Хан Хэнтийн алдартан тэмдгээр шагналаа.
Хэнтий аймаг дахь ШГА-Хорих 419-р ангийн ахмад ажилтан Б.ЗУНДУЙ:
МАНАЙХ ГУРВАН ҮЕЭРЭЭ ЭНЭ БАЙГУУЛЛАГАД ХҮЧИН ЗҮТГЭЖ ЯВНА
Миний хувьд энэ байгууллагад 16 жил ажиллаад гавьяаны амралтдаа гарсан. Ажиллаж байх хугацаандаа Өмнөдэлгэр сумын суурийг тавьж, анхны барилгуудыг барих, Биндэр суманд Ахуйн үйлчилгээний барилга барих зэргээр нийт 40 гаруй барилгын ажилд харуулыг зохион байгуулж ажиллаж байлаа. Би ахлагч цолтой, харуулын бага дарга тушаалтай хүн. Тус албыг хашиж байх хугацаандаа Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Тэргүүний хүмүүжүүлэгч, байгууллагын Тэргүүний ажилтан зэрэг шагналаар шагнуулж байсан. Өнөөдөр бид бүхний үйл хэргийг залгамжлан яваа залуу хамт олон маань ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаа явдалд байгууллагынхаа ууган ажилтнуудын төлөөллийн хувьд маш их талархаж байгаагаа илэрхийлье. Манайх гурван үеэрээ энэ байгууллагад хүчин зүтгэж явна. Миний хүү Пауэрлифтингийн дэлхийн аварга, дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ, ач хүү ахлагч н.Мөнхтөр нар маань аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн тус албанд ажиллаж байна. Миний хань С.Намжилмаа мөн энэ л байгууллагад алба хашиж байгаад тэтгэвэрт гарсан. Ингээд залуу хамт олондоо сайн сайхныг хүсэн ерөөе.
Хэнтий аймаг дахь ШГА-Хорих 419-р ангийн ахмад ажилтан Б.НАМСРАЙ:
ХАМТ ОЛОНДОО ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Анх ШШГА байгуулагдаж байх үе буюу 1964 оноос би энэ байгууллагад ажиллах болж, Хэсгийн дарга, Хөдөлмөр хамгааллын байцаагчаар ажиллаж ирсэн. Ингээд тасралтгүй 25 жил тус албанд ажиллаж байгаад 1989 онд гавьяаны амралтдаа гарсан юм. Ажиллаж байх хугацаандаа Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, төрийн дээд Алтангадас одон, ойн медалиудаар тус тус шагнагдаж байлаа. Өнөөдөр хамт олон минь хөдөлмөр бүтээлийг маань өндрөөр үнэлж, бидний хөдөлмөр алдрыг тэмдэглэж байгаад сэтгэл өндөр байна. Хамт олондоо талархал илэрхийлье.
Хэнтий аймаг дахь ШГА-Хорих 419-р ангийн ахмад ажилтан Ж.ПҮРЭВЖАВ:
ШИНЭЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА
Энэ байгууллагадаа 26 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Түүнээс хойш холбоотой явсаар 45 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тус албанд ажиллах хугацаандаа Цэргийн гавьяаны улаан тугийн одон, ойн медалиудаар тус тус шагнуулж байсан. Хамт олон минь анх удаагаа ийм шинэлэг үйл ажиллагаа зохион байгуулж, ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж байгаад баяртай байна. Өнөөдөр хөдөлмөр алдрыг маань тэмдэглэх арга хэмжээнд миний гэр бүл, үр хүүхэд, хамт олон, ахмадууд маань хүрэлцэн ирсэн байна. Хамт олныхоо ажилд нь амжилт, тэдний гэр бүл, үр хүүхдэд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Хэнтий аймаг дахь ШГА-Хорих 419-р ангийн дарга, хурандаа Д.ТУЛГА:
ЦААШДАА АХМАДУУДДАА ЧИГЛЭСЭН ОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Манай хамт олон энэ өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ахмад ажилтнуудынхаа хөдөлмөр алдрыг тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү шинэлэг арга хэмжээ маань цаашдаа уламжлан болон зохион байгуулагдаж байх юм. Манайх нийт 42 ахмад ажилтантай. Хамт олон маань ахмадуудынхаа амьдралд тус дэм болох, амьдрах ахуй орчныг нь сайжруулах, эмчилгээ, сувилгаанд хамруулах чиглэлээр олон арга хэмжээг санаачлан зохион байгуулж, тэднийхээ нийгмийн байдалд анхааран ажиллаж байна. Цаашдаа ч мөн ахмадууддаа чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үе үеийн хамт олон, ахмад ажилтнууддаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийн мэндийг хүргээд, сайн сайхныг хүсэн ерөөе.

Д.Одонтунгалаг