Цагаан нуурын хөвөөнд Тогорууны хөшөө сүндэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Биндэр сумын Цагаан нуурын хөвөөнд 4м 10 см өндөртэй Тогорууны хөшөөний нээлт 6 дугаар сарын 13-ны өдөр боллоо.
Энэхүү хөшөөний эргэн тойронд нь Хурх-Хүйтний хөндийгөөр нутагладаг Цэн тогоруу, Хархираа тогоруу, Хар тогоруу, Өвөгт тогоруу, Алаг тогоруу, Цагаан тогорууны хөшөөг байгалийнх нь хэмжээгээр сүндэрлүүлэн босгосон байна. Тогорууны баярт зориулсан эдгээр хөшөөнүүдийг Биндэр сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Очирын санаачлагаар тус сумын 5-р багийн иргэн Ц.Мөнхбаяр болон түүний гэргий Л.Одонгэрэл нар урлажээ. Нээлтийн үеэр Цагаан нууранд нутаглаж буй цагаан тогоруу, хар тогоруу зэрэг 9 шувуу далавчаа дэвэн эргэлдэн ниссэн нь үнэхээр билэгшээлтэй байв.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Тогорууны баяр” эрийн гурван наадмаар үргэлжлэв. Соёолон, даага насны 40 гаруй хурдан хүлэг шандсаа сорьсноос Ш.Дашдоржийн хул даага магнайлж, Ш.Дашдоржийн халиун аман хүзүүдэж, З.Сэргэлэнгийн хээр, Н.Гончигсумлаагийн хул, Д.Гантулгын бор даага тус тус айрагдсан байна. Соёолон морьдын уралдаанд Болд-Эрдэнийн бор халзан /Батширээт/, Д.Баттогтохын хул халзан /Баян-Адрага/, З.Сийлэгийн хонгор /Баян-Адрага/, Б.Эрдэнэболдын хонгор /Хурх/, Г.Бямбацогтын хүрэн /Биндэр/ морь айргийн тавд давхижээ.
Үндэсний сурын харваанд 8 багийн 32 харваач оролцож, Г.Зулбадрах ахлагчтай баг, Б.Баярхүү ахлагчтай баг, Н.Баярхүү ахлагчтай баг тус тус шагналт байранд шалгарчээ. Үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 16 бөх барилдсанаас Аймгийн арслан Г.Ганцоож түрүүлж, Аймгийн начин Х.Амарзаяа үзүүрлэсэн байна.
Тогорууны тухай сэдэвчилсэн бүжгийн үзүүлбэрт 6 сумын 60 хүүхэд авъяас чадвараа сорин өрсөлдөж, Дадал, Биндэр, Норовлин сумдын ЕБС-ийн Эко клубын сурагчид шагналт байранд, тусгай байранд Дорнод аймгийн Баян-Уул сумын Эко клубын сурагчид тус тус шалгарчээ. Мөн Тогорууны тухай гар зургийн үзэсгэлэнд Монгол, Орос хүүхдүүдийн 60 гаруй бүтээл тавигдсанаас Тэргүүн байрт Н.Аззаяа /Биндэр сум/, дэд байрт М.Онон /Биндэр сум/, гутгаар байрт Намуун /Баян-Адрага сум/ нар тус тус шалгаран, тэдний бүтээлүүд олны гайхашралыг төрүүлж, сонирхлыг татсан аж. Мөн Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч нар хүүхэд багачуудад ус намгархаг газар, шувуудыг хайрлан хамгаалах, судлах талаар сургалт хийсэн нь тэдний сонирхлыг ихээр татаж байлаа. Баярын үеэр нутгийн 8 иргэн модон урлал, эсгий, арьсан урлал, гар зураг, үндэсний хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.
Үйл ажиллагаанд ОХУ, Франц зэрэг улсуудаас гадна дотоодын иргэд, жуулчид, нийт 200 гаруй хүн оролцсон байна. Тус арга хэмжээг Олон улсын тогорууны сан, Зэрлэг амьтан хамгаалах төвөөс санаачлан БОАЖЯ, Биндэр сумын ЗДТГ, ИТХ, Хэнтий аймгийн ЗДТГ, БОАЖГ хамтран жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү үйл ажиллагаа нь Монголд болон дэлхийн хэмжээнд ховордож байгаа Цэн тогоруу, мөн ус намгархаг газрын хамгааллын тухай нутгийн иргэдэд таниулах гол зорилготой юм байна.
Сонирхуулахад, дэлхий дээр 5 төрөлд хамаарах 15 зүйл тогоруу байдаг бөгөөд Монгол оронд нэг төрлийн 6 зүйл тогоруу байдаг аж.

Д.Одонтунгалаг