Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 107 хувиар биелүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-05 10:18:35
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Татварын Хэлтэс нь эхний 6 сарын байдлаар улсын төвлөрсөн төсвийн орлогын төлөвлөгөөг 774022.1 сая төгрөгөөр буюу 145 хувиар, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 4181665.8 сая төгрөгөөр буюу 107.0 хувиар, сумын төсвийн орлогын төлөвлөгөөг 646367.7сая төгрөгөөр буюу 138 хувиар тус тус биелүүлж ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 1366 татвар төлөгч ААН, 457 төсөвт болон төрийн бус байгууллага, 20 гаруй мянган иргэнтэй татварын тооцоо хийж байна.

Татварын хууль тогтоомжуудыг татвар төлөгчдөд сурталчлах, заавар зөвлөгөө өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх,  Татварын албаны зүгээс татвар төлөгчдөд үзүүлж буй үйлчилгээгээ өргөтгөх, шуурхай болгох, улс, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангах, татварын өр барагдуулах талаар голлон анхаарч ажиллаж байна. 
 
Хэнтий аймгийн АТҮТ-тэй хамтран тус аймгийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн улсын үзлэг тоолллогыг явуулж, одоогийн байдлаар хамрагдвал зохих тээврийн хэрэгслийн 90 гаруй хувийг хамруулан, орон нутгийн төсөвт  АТБӨЯХ-ийн албан татварт 309665.0 сая төгрөг, улсын төвлөрсөн төсөвт агаарын бохирдлын төлбөр 25888.7 сая төгрөгийг төвлөрүүлээд байна.
Д.Одонтунгалаг
Related news