Өнгийн гэрлэн чимэглэл бүхий "Усан оргилуур"-ыг өөрсдийн хүчээр байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-16 16:39:35
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын харъяа Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, Аврах 49 дүгээр ангийн алба хаагчид албан үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхээс гадна байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан олон ажлыг санаачлан хийж байна.

Төсөв санхүү хүндрэлтэй гэдэг шалтгаанаар зарим үед шинээр бүтээн байгуулалт хийх нь бүү хэл, хуучнаа ч засварлаж чадахгүй байгаа өнөөдрийн нөхцөлд тэд өөрсдийн хүчээр гаднах талбайгаа засварлан янзалжээ. Тодруулбал, урин дулааны улирлыг угтан цэцэг үрслүүлэн цэцэрлэгжүүлж, шинээр "Хашаа хайс" хийж, мөн өнгө өнгийн гэрлэн чимэглэл бүхий "Усан оргилуур"-ыг өөрсдийн хүчээр байгуулсан байна.

Тус газрын албан хаагч ахлагч н.Уугантуяагийн өгүүлснээр манай хамт олон дахиад ч олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа гэдгээ догдлон ярьж байлаа.
 
Хэнтий аймгийн Онцгой байдлын газар нь Штаб, Объектын гал түймэртэй тэмцэх Гал түймэр унтраах, Аврах 32 болон 49 дүгээр ангиуд, Эрэн хайх аврах салбар гэсэн бүтэцтэйгээр ард иргэдээ гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах чиг үүрэгтэйгээр ажилладаг.

Гал түймэр унтраах, Аврах 32 дугаар анги болон ЭХАС нь Чингис хотод, Гал түймэр унтраах, Аврах 49 дүгээр анги нь Бор-Өндөр суманд байрлан үйл ажиллагаа явуулдаг байна.
 Д.Одонтунгалаг
Related news