“Дунд идэш дулаан хэвтэр” дэд төсөл хэрэгжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-05 10:11:15
Хэнтий /МОНЦАМЭ/ “Мерси Кор Монгол” Олон Улсын Байгууллага нь Хэнтий аймгийн Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сумдад Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь (LTS2) төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Энэхүү төслийн хүрээнд “Зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлэхдэд төсөл” уралдааныг зарлаж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Бадраххаан” ХХК нь “Дунд идэш дулаан хэвтэр” дэд төслийг хэрэгжүүлэхээр сонгогдон шалгарч, дээрх 5 сумдад цас ханзлагч 5 ширхэг дальпуу, 6 сумын 29 малчин өрхөд малын зөөврийн хашааг хийж нийлүүлжээ.

“Бадрах Хаан” ХХК энэхүү төслийг 2 сарын хугацаанд амжилттай зохион байгуулж, сумдын Засаг дарга, малчидтай гурвалсан гэрээ байгуулан, төслийн хүрээнд хийсэн хашаа, дальпууг 5 сарын 31-ээс  6 сарын 05-ны өдрүүдэд орон нутагт хүлээлгэн өгсөн байна. 

Мөн сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэрийг үндэслэн өрх толгойлсон малчин эмэгтэй, залуу малчин, зуданд илүүтэй өртсөн малчин гэх үзүүлэлтээр нийт 29 өрхийг шалгаруулж, хар модон 10 байр, шургааган хашаагаар хангаад байна. 
Д.Одонтунгалаг
Related news