Хамгийн үнэтэй санал, шийдлүүдийг удахгүй тодруулна
Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтийчүүдийн шинэ санаа, шийдлийг тусгасан Ухаалаг дэвтэр 18 сум, 5 тосгон, 83 баг, аймгийн төв, Чингис хот дахь төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагаар аялаад иржээ. Нэг сарын турш хэнтийчүүдийн оюун санаагаар аялж, ухааны ур, шийдлээ хүлээсэн асуудлын санаа санал шингэсэн эл дэвтрийн санал нэгтгэх, эрэмбэлэх ажил өнөөдрөөс эхэллээ.
Тун удахгүй сум бүрийн шилдэг 10 санаа, аймгийн хэмжээнд тулгамдаж буй 10 асуудлыг гаргаж, холбогдох шатны байгууллагуудад хүргэгдэх аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар уг дэвтрийн эхэнд эрэмблэгдсэн ажлууд аймгийн ИТХ-ын цаашдын бодлого, зорилтод тусгагдаж, шийдлээ олох боломжтой гэдгээрээ чухал үр дүнтэй гэв.
2928 days