Монгол бичгийн олимпиад 5 дахь жилдээ зохион байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ “Майдарын эрин сан” ТББ-аас санаачилсан уламжлалт Монгол бичгийн олимпиад 5 дахь удаагаа Чингис хотноо зохион байгуулагдлаа.
Тус олимпиад 6-11 ангийн сурагчид болон сонирхогчид гэсэн 2 ангиллаар явагдаж, нийтдээ 200 гаруй оролцогчид Монгол өв уламжлалын мэдлэгээ сорьсон байна. Үүнээс 6-р ангийн сурагчдаас Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Эмүжин 1-р байр, Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч Хүслэн 2-р байр, Хан Хэнтий цогцолбор сургуулийн сурагч Нямдарьяа 3-р байр, 7-р ангийн сурагчдаас Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Батцэцэг 1-р байр, Батноров сумын ЕБС-ийн сурагч Отгон-Эрдэнэ 2-р байр, Биндэр сумын ЕБС-ийн сурагч Наранмандах 3-р байр, 8-р ангийн сурагчдаас Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Нарангоо 1-байр, Хан Хэнтий цогцолбор сургуулийн сурагч Хонгорзул 2-р байр, Хэрлэн 4-р сургуулийн сурагч Баяр-Эрдэнэ 3-р байр, 9-р ангийн сурагчдаас Хан Хэнтий цогцолбор сургуулийн сурагч Амарбаясгалан 1-р байр, Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч Отгонжаргал 2-р байр, Галшар сумын ЕБС-ийн сурагч Гэрэлтуяа 3-р байр, 10-р ангийн сурагчдаас Хан Хэнтий цогцолбор сургуулийн сурагч Сугар 1-р байр, Сансартуяа 2-р байр, Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч Бүрэнжаргал 3-р байр, 11-р ангийн сурагчдаас Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч Бүжинлхам 1-р байр, Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Ганзул 2-р байр, Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Хулан 3-р байрыг эзэлжээ.
Харин сонирхогчийн ангилалд Хэрлэн сумын иргэн Б.Заяа 1-р байр, Батноров сумын иргэн Б.Ууганцэцэг 2-р байр, Хэрлэн сумын иргэн Б.Баасансүрэн 3-р байрыг эзэлж, өргөмжлөл, бийрэн бичгийн хэрэгсэл, Монгол бичгээр бичигдсэн “Монголын нууц товчоо” номоор шагнагдсан байна.
“Майдарын эрин сан” ТББ-ыг Хэнтий аймгийн Шадавдаржаалин хийдийн лам Д.Ганбаяр санаачлан байгуулсан бөгөөд 2011 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, одоог хүртэл тасралтгүй нийгэмд тустай оюуны болоод хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж, ивээн тэтгэсээр байна.

Д.Одонтунгалаг