Хэрлэн сумын өрхийн эмнэлгүүд элэгний В, С вирусын шинжилгээг авдаг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын өрхийн эмнэлгүүд элэгний В, С вирусын шинжилгээг авч эхлэх юм байна.
Тус аймаг, сумын удирдлагуудын зүгээс өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа бөгөөд " Хэрлэн дом" өрхийн эрүүл мэндийн төв 9 төрлийн шинжилгээг авдаг болсон аж. Мөн “Ач манал", "Оюуны шим" өрхийн эмнэлгүүдийн шинжилгээ авах бололцоог хангахын тулд санхүүжилтийн асуудлыг тус аймгийн ИТХ-ын хуралдаанаар шийдвэрлүүлсэн байна.
Дэлхийн өрхийн эмч нарын нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр болж, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат оролцож, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж бусдыгаа манлайлан ажилласан эрхэм сувилагч нарт шагнал гардууллаа.
Эл өдөр Өрхийн эмнэлгүүд иргэдэд үнэ төлбөргүй нэг дороос эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, иргэдийн дунд явган аялал зохион байгуулжээ.

Д.Одонтунгалаг