Хэнтий аймгийн Засаг дарга ноосны үйлдвэртэйгээ танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-23 19:35:19
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар ноос ноолуур угаах чиглэлээр Чингис хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Эвт түмэн” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус үйлдвэр нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас гарах нийт ноос, ноолуурыг боловсруулах хүчин чадалтай, боловсруулсан ноосоо Монголын томоохон үйлдвэрүүдэд нийлүүлдэг бөгөөд 60-70 хүнийг ажлын байраар хангадаг юм байна.

Малчид уг үйлдвэрт шууд ноосоо тушааснаар баталгаат пүүн дээр ноосоо жинлүүлэх, ноосны урамшуулалд найдвартай хамрагдах зэрэг давуу талуудтай байдаг аж.
Д.Одонтунгалаг
 
Related news